Эрэн сурвалжлах

Цахилгааны шугам шатаж байсныг унтраажээ

By Onon Bayarsaikhan

June 25, 2026

Онцгой байдлын албанд өнгөрсөн хоногт Онцгой байдлын албанд гал түймэртэй холбоотой дараах дуудлагууд иржээ.

Тухайлбал, Хан-Уул дүүрэг 20 дугаар хороо 3 дугаар давхарт гал гарч байна гэсэн дуудлагыг 06.24-ний өдрийн 21:54 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ын гутлын үйлдвэрийн 3 дугаар давхарт хана хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Мөн Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо шинээр баригдаж байгаа барилгаас гал гарч байна гэсэн дуудлагыг 06.24-ний өдрийн 09:39 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 12 давхар барилгын 1 дүгээр давхраас 12 дугаар давхар хүртэл цахилгааны босоо шугам шатаж байсныг т ажиллаж унтраасан.

Хан-Уул дүүрэг 7 дугаар хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.24-ний өдрийн 08:12 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 30 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 4х3 метрийн хэмжээтэй амбаар бүрэн, 6х10 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг ажиллаж унтраасан.

Хөвсгөл аймаг, Бүрэнтогтох сум 6 дугаар багийн “Үүдэн цахир” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 25 км, сумын төвөөс хойд зүгт 30 км байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.24-ний өдрийн 16:46 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 27 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ц-ийн 4х6 метрийн хэмжээтэй байшин, 4х4 метрийн хэмжээтэй үүдний амбаар бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүрэг 24 дүгээр хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.24-ний өдрийн 22:27 цагт хүлээн авсан.Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Н-ын 7х7 метрийн хэмжээтэй байшинд эд зүйл шатаж байсныг ажиллаж унтраасан.