Нийгэм

Эрчим хүчний салбарынхан ажил хаялтаа 48 цагаар хойшлуулж буйгаа мэдэгдлээ

By Onon Bayarsaikhan

June 30, 2026

Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос эрчим хүчний салбарт ажил хаялт зарлах болсон талаараа мэдээлж байсан.

Тэгвэл тус ажил хаялт өнөөдөр /2026.06.30/ 08:00 цагаас ажил хаялт эхлэх байсан ч долдугаар сарын 2-ны 08.00 цаг хүртэл хойшлуулж буйгаа зарлалаа. Тус мэдэгдэлдээ “Эрчим хүчний яамнаас 2026, 2027 онд үе шаттайгаар нийт 30 хувиар нэмэгдүүлэх тодорхой санал ирүүлж, талуудын хооронд хэлэлцээ эхлүүлэх боломж бүрдсэн тул 48 цагаар түр хойшлуулж байна” гэжээ.