Эрэн сурвалжлах

Аюулт үзэгдэл, ослын 59 дуудлагаар 21 иргэний амь насыг авран хамгааллаа

By Onon Bayarsaikhan

August 17, 2026

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.08.10-2026.08.16) нийслэлийн 8 дүүрэг, 15 аймгийн 29 суманд аюулт үзэгдэл, ослын 59 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 21 иргэний амь насыг авран хамгааллаа. Нийт дуудлагын 31 нь обьектын гал түймэр, 3 нь ой хээрийн гал түймэр, 1 нь үер, 2 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 22 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.