АНЭУ-ын Абу Даби хотод холимог тулааны өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Энэ удаагийн тэмцээнд 60 орны 1200 орчим өсвөрийн тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд хөнгөн жингийн аваргууд тодорчээ.
Тэмцээний “В” ангиллын охидын 40 кг-ын жинд У.Есүгэн Узбекистаны Шахризода Бекназароваг гарт өчих мэхээр буулган авч хүрэл медаль хүртлээ. “Team Omega” клубийн тамирчин У.Есүгэн өсвөрийн ДАШТ-ээс медаль хүртсэн Монгол Улсын хоёр дахь тамирчин болов. Өмнө нь 2024 оны өсвөрийн ДАШТ-ээс А.Мөнгөнзул хүрэл медалийг эх орондоо авчирч байсан юм.