Нийгэм

Хар зүрх хайрхны төрийн тахилга өнөөдөр болно

By Onon Bayarsaikhan

August 21, 2026

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот багийн нутагт орших Хар Зүрх хайрхны төрийн тахилга өнөөдөр болно.

Түүхэн эх сурвалжид тэмдэглэснээр Хар Зүрхний хөх нуурын дэргэд 1189 онд Тэмүүжинг Хамаг Монголын хаанд өргөмжилж, “Чингис хаан” хэмээх цол хүртээсэн хэмээн үздэг.

Иймээс тус газар нь Монголын төрт ёс, их хаадын түүхтэй холбоотой чухал түүхэн нутаг юм. Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хар Зүрх хайрхныг төрийн тахилгат хайрхан болгон өргөмжилсөн билээ.