Эквадорын Гуаякиль хотноо жүдогийн өсвөр үеийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) өнөөдөр нээлтээ хийлээ. Энэ удаагийн тэмцээнд 59 орны 457 жүдоч хүч сорихоор бүртгүүлжээ. Тэгвэл Монголоос хөвгүүдийн 10, охидын есөн тамирчин оролцох юм.
Тэмцээний эхний өдөр хөвгүүдийн 50, 55, 60 кг, охидын 40, 44, 48 кг-ын медальтнууд тодорлоо. Хөвгүүдийн 60 кг-д улсаа төлөөлөн оролцсон А.Даваабаатар, Ж.Энхтөр нар хүрэл медалийн төлөө хоорондоо учраа таарчээ.