Эрэн сурвалжлах

Согтууруулах ундаа хэрэглэсэн 88 иргэнийг саатуулжээ

By Onon Bayarsaikhan

August 21, 2026

Цагдаагийн байгууллагын 102 дугаарт ирсэн дуудлагын дагуу өнгөрөгч хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 88 иргэнийг түр саатуулжээ.

Мөн өдөр нийт 2029 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 634, гэмт хэргийн шинжтэй 112 дуудлага, мэдээлэл байна.