Эрэн сурвалжлах

Орон нутгийн замд урсгал сөрсний улмаас осол гарч жолооч гэмтжээ

By Onon Bayarsaikhan

August 24, 2026

Ням гараг буюу наймдугаар сарын 23-нд Булган аймагт “Зам тээврийн осол гарсан байна” гэх дуудлага Цагдаагийн байгууллагад иржээ.

Тодруулбал, Субару маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч урсгал сөрж, Бонго маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн байна. Үүний улмаас тус тээврийн хэрэгслийн жолооч гэмтсэн бөгөөд хэргийг Булган аймгийн цагдаагийн газар шалгаж байна.

Иймд жолооч та орон нутгийн замд зорчихдоо хурдаа тохируулан аюулгүй байдлаа хангаж, хориглосон нөхцөлд гүйцэж түрүүлэх үйлдэл хийхгүй байхыг Тээврийн Цагдаагийн Албанаас анхааруулж байна.