Эрэн сурвалжлах

“Чингис хаан” олон улсын нисэх буудалд 1 кг гаруй метамфетамин нэвтрүүлэхийг завджээ

By Onon Bayarsaikhan

August 25, 2026

Тагнуулын болон гаалийн байгууллагын хамтарсан хяналт шалгалтын хүрээнд их хэмжээний сэтгэцэд нөлөөт бодисыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлэн, таслан зогсоолоо.

Тодруулбал, 2026 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Истанбул–Улаанбаатар чиглэлийн нислэгээр “Чингис хаан” олон улсын нисэх буудалд ирсэн Монгол Улсын иргэн дагалдах ачаандаа 1004.88 грамм метамфетамин нууж, улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан байна.

Гаалийн хяналт шалгалтын явцад уг үйлдлийг илрүүлж, хойшлуулшгүй ажиллагаа явуулсны үндсэн дээр холбогдох материалыг харьяаллын дагуу тагнуулын байгууллагад шилжүүлжээ.

Иймд гадаад улсад зорчиж буй иргэд:

Эдгээр сэрэмжлүүлгийг дагаж мөрдсөнөөр өөрийгөө болон гэр бүл, ойр дотнын хүмүүсээ мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчилд санаатай болон санамсаргүй байдлаар холбогдох эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжтой.