Гол мэдээ

Зээлээ төлсөн даруйд зээлийн оноо шууд шинэчлэгддэг боллоо

By Onon Bayarsaikhan

August 26, 2026

“УИХ таныг сонсож байна” цэсэнд иргэдээс хамгийн их ирүүлсэн саналын нэг нь “Зээлийн хар жагсаалт” болон зээлийн мэдээллийн сангийн асуудал байсан.

Өмнө нь иргэн зээлээ бүрэн төлж барагдуулсан ч мэдээлэл нь цаг тухайд нь шинэчлэгддэггүйгээс болж зээлийн оноо буурах, улмаар дахин зээл авах боломжгүй болох зэрэг хүндрэлүүд гарсаар ирсэн.

Тэгвэл иргэдийнхээ саналын дагуу уг асуудлыг шийдвэрлэх 30 хоногийн хугацаатай чиглэлийг Монголбанкинд өгч ажилласны үр дүнд иргэн зээлээ төлж барагдуулсан даруйд мэдээлэл нь шууд шинэчлэгдэж, зээлжих зэрэглэлийн оноо өсөх боломжтой боллоо.

Энэхүү өөрчлөлт хэрэгжиж эхэлснээр иргэдийн санхүүгийн хэрэгцээгээ саадгүй шийдвэрлэх, дахин зээл авах боломж бүрэн нээгдэж байна.