Спорт

Монгол Улсын тамирчид анх удаа усан пологийн ДАШТ-д оролцоно

By Onon Bayarsaikhan

August 27, 2026

Усан бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах “Water Polo 4×4 Championships” тэмцээн энэ оны наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 6-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Хорват Улсын Дубровник хотноо зохион байгуулагдана.

Тус тэмцээнд манай улсын баг, тамирчид анх удаа оролцохоор болсон. Энэ удаагийн ДАШТ “Water Polo 4×4” буюу дөрвийн эсрэг дөрөв форматаар зохион байгуулагдаж буй дэлхийн анхны тэмцээн гэдгээрээ онцлог болж байгаа аж.  Монгол Улсын 4х4 усан бөмбөгийн багийн ахлах дасгалжуулагчаар Ш.Содгэрэл, багийн ахлагчаар Токио-2020 Олимпын наадамд эх орноо төлөөлөн оролцсон М.Дэлгэрхүү нар ажиллаж байна. Харин багийн бүрэлдэхүүнд СМ тамирчин Г.Сугар, Б.Бат-Оргил, Ч.Өлзийтөгөлдөр, Г.Дөлгөөнөө, Х.Очир, О.Сугар нар багтжээ.