Эрэн сурвалжлах

Байрны хонгилд шатахуун хадгалсны улмаас гал гарчээ

By Onon Bayarsaikhan

August 28, 2026

Онцгой байдлын албанд Багануур дүүргийн нэгдүгээр хороонд байрны коридорт гал гарсан тухай дуудлага 2026 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 05:53 цагт иржээ.

Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах ангийн алба хаагчид хэргийн газарт очиход иргэн “Б”-ийн 3 өрөө байрны коридорт 2-3 литр орчим бензин хадгалж байсны улмаас гал гарч, хураалттай байсан торго, бөс бараа болон 2 ширхэг телевизор шатсан байжээ.

Алба хаагчид гал түймрийг шуурхай ажиллан унтрааж, утаажилтын бүсээс тус байрны 9 том хүн, 12 хүүхэд буюу нийт 21 иргэнийг аюулгүй бүсэд гарган ажилласан байна.