БНСУ-ын Инчон хотын дүүргийн шүүх нислэгийн үеэр зорчигч тээврийн онгоцны ослын гарцын бариулыг татсан Монгол Улсын иргэн 51 настай А-д дөрвөн сарын хорих ял оноож, уг ялыг нэг жилийн хугацаагаар тэнсэн харгалзахаар болжээ.
Тодруулбал,Инчоны дүүргийн шүүхийн 12 дугаар эрүүгийн хэргийн шүүгч Ким Хён Сүк наймдугаар сарын 27-нд Нисэхийн аюулгүй байдлын тухай хуулийг зөрчсөн хэрэгт буруутгагдсан А-д холбогдох хэргийг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.
Ингээд А нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн өглөөний 03:15 цагийн орчимд Монголоос Инчоны олон улсын нисэх буудлын чиглэлд нисэж байсан зорчигч тээврийн онгоцонд ослын гарцын бариулыг татсан хэрэгт буруутгагджээ.