Нийтийн тээврийн автобусаар зорчдог сурагчдад зориулсан биет картыг худалдан борлуулж эхэлжээ. Тодруулбал, нийтийн тээврийн автобусаар зорчих хүүхдүүд 200 төгрөг төлөөд гурван удаа дамжин суух эрхтэй байна. Харин картын үнэ 3,600 төгрөг аж. Сурагчийн картыг QR код бүхий ухаалаг системд холбосноор хүүхдээ хаана, ямар чиглэлийн автобусанд явж буйг мэдэх, хүүхэд эд зүйлээ гээсэн тохиолдолд хамгийн сүүлд ямар чиглэлийн автобусанд картаа дарсныг төвөггүй мэдэж эд зүйлээ олох боломжтой байна. Хүүхдийн картыг Сүхбаатар дүүрэг, Metro Mall худалдааны төвийн замын урд талд байрлах GEM CASTLE оффисын 10 дугаар давхар, 1005 тоотод худалдан борлуулж байна.