Нийгэм

Нийтийн тээврийн үйлчилгээ өвлийн цагийн хуваарьт шилжлээ

By Onon Bayarsaikhan

September 01, 2026

Нийслэлийн иргэдийн зорчилт, хөдөлгөөн нэмэгдэж, 2026-2027 оны хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний ачаалал нэмэгдэх төлөвтэй байна. Нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газраас өнөөдрөөс /2026.09.01/ эхлэн нийтийн тээврийг өвлийн цагийн хуваарьт шилжүүлэн ажиллаж байна.

Нийтийн тээврийн үйлчилгээний өвлийн цагийн хуваарь нь 06:20-22:00 хүртэл үргэлжлэх бөгөөд нийт 62 чиглэлд ажлын өдөр 86, амралтын өдөр 70 тээврийн хэрэгслээр нэмэгдүүлж, үйлчилгээнд гаргахаар болсон байна.