Эрэн сурвалжлах

Увс аймгаас тарвага хууль бусаар агнан, тээвэрлэж явсныг илрүүлэн, шалгаж байна

By Onon Bayarsaikhan

September 01, 2026

Экологийн цагдаагийн албанаас явуулж буй тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналт шалгалт үргэлжилж байна.

Байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, тарваганы хууль бус агнуур, тээвэрлэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор цагдаагийн байгууллагаас хяналт шалгалтын ажиллагааг тогтмол зохион байгуулан ажиллаж байгаа билээ. 

Хяналт шалгалтын явцад Увс аймгаас тарвага хууль бусаар тээвэрлэн явсныг илрүүлж, Зоонозын өвчин судлалын үндэсний төв (ЗӨСҮТ)-д хүлээлгэн өгчээ. Мөн холбогдох хэргийг Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлд заасны дагуу Нийслэлийн Байгаль орчны газарт (НБОГ) харьяаллын дагуу шилжүүлээд байна.

Байгаль орчны хууль тогтоомжийг сахин биелүүлж, тарвага болон бусад зэрлэг амьтныг хууль бусаар агнах, тээвэрлэх, худалдаалахгүй байхыг Экологийн цагдаагийн албанаас иргэдэд анхаарууллаа.