Философич С.Молор-Эрдэнийг Тагнуулын байгууллагаас өчигдөр саатуулж, шалгаж эхэлсэн байна. Өнгөрөгч баасан гарагт ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тушаалаар философич С.Молор-Эрдэнэ тэргүүтэй этгээдүүдийг шалгаж эхэлсэн талаар мэдээлсэн. Тухайн үед С.Амарсайхан сайд тэднийг Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, язгуур өв соёл, үүх түүхийг илтэд гуйвуулж гутаан доромжилсон гэх үндэслэлээр шалгаж байгаа тухай хэлсэн юм.
Тэгвэл өчигдөр С.Молор-Эрдэнийг Тагнуулын ерөнхий газар саатуулан, шалгаж эхэлсэн байна. Улмаар цагдан хорьсныг хүчинтэйд тооцуулах прокурорын саналыг хэлэлцэх шүүх хурал өнөөдөр 13:00 цагт болно.