Эрэн сурвалжлах

Завхан аймагт 4 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ

By Onon Bayarsaikhan

September 02, 2026

Завхан аймгийн Алдархаан сумын төвөөс баруун зүгт 72 километрийн зайд өнөөдөр 08:35:41 цагт 4 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдсэн байна.

Газар хөдлөлтийн чичирхийлэл Алдархаан сумын төв болон тухайн бүс нутагт нутаглаж буй малчдад сул мэдрэгдсэн байна. Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлснээр, газар хөдлөлтийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд болон эд хөрөнгөд хохирол учраагүй гэжээ.