Спорт

Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ

By Onon Bayarsaikhan

September 04, 2026

Бүгд Найрамдах Киргиз Улсад зохион байгуулагдаж буй “Дэлхийн нүүдэлчдийн VI их наадам”-д Монгол улсын баг тамирчид амжилтаа үргэлжлүүлж, одоогоор 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртээд байна.

Сээр хугалах, цохих багийн төрөлд Монголын баг тэргүүн байр эзэлж, аваргын алтан медалийн эзэд боллоо.

Монгол Улсаа төлөөлөн:

Д.Лхагва-Очир

Х.Гочоосүрэн

Б.Мөнхбаяр

Т.Мөнх-Эрдэнэ

Ц.Бэгзсүрэн нар өрсөлдөж, ийнхүү Монгол улсын төрийн дууллаа Киргизийн тэнгэрт эгшиглүүлэн, алтан медалийг эх орондоо авчирлаа.

Мөн бөхийн төрлүүдэд баг тамирчид амжилтаа үргэлжлүүлж:

Самбо бөх:

+98 кг – ОУХМ, улсын заан Б.Серик хүрэл медаль;

-79 кг – ОУХМ Н.Мөнхбаяр хүрэл медаль;

Морин дээрх барилдаан:

+100 кг – Ш.Харжаубай хүрэл медаль;

Киргиз кураш бөх:

-60 кг – самбо, жүдо бөхийн ОУХМ, Спортын дунд сургуулийн дасгалжуулагч Г.Мөнхбат хүрэл медаль;

+100 кг – жүдо бөхийн ОУХМ, “Хилчин” спорт хорооны спортын арга зүйч, аймгийн арслан Б.Бат-Орших хүрэл медаль тус тус хүртлээ.

Ингэснээр Монгол Улсын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл буюу нийт 17 медаль хүртээд байна.