Эрэн сурвалжлах

Хөдөлгөөн эхлэхдээ дөрвөн настай хүүхдийг мөргөж гэмтээжээ

By Onon Bayarsaikhan

September 09, 2026

Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу 09 дүгээр сарын 08-нд “Хүүхэд автомашинд дайруулсан байна” гэх дуудлага мэдээлэл ирснийг шалгахад Тоёота приус маркийн тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөн эхлэх үедээ 4 настай хүүхдийг мөргөж гэмтээсэн хэрэгт бүртгэгджээ.

Тухайн хэргийг Баянхонгор аймгийн цагдаагийн газар шалгалтын ажиллагааг үргэлжүүлэн явуулж байна. Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх заалт жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчны нөхцөл байдлыг биеэр болон бусдын тусламжтайгаар шалгаад хөдөлгөөн эхлүүлэх үүрэгтэй гэж заасан байдаг.

Жолооч та тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эхлүүлэхдээ зам болон орчноо сайтар нягтлан шалгахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.