“Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-иас Төв аймгийн Батсүмбэр, Баянчандмань, Лүн сумуудад хэрэгжүүлэхээр төлөвлөсөн орон сууцны төслүүдийн ерөнхий судалгааны ажлыг дуусгаж, барилга угсралтын ажлыг эхлүүлэх, гүйцэтгэгч аж ахуй нэгж сонгон шалгаруулах ажлыг эхлүүлэхэд бэлэн болсон. Энэ ажлын хүрээнд “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн удирдлагууд Төв аймгийн Батсүмбэр, Лүн сумуудын засаг дарга нартай уулзаж санал солилцон, санамж бичиг байгууллаа. Санамж бичигт “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Лхагва-Очир, Төв аймгийн Лүн сумын Засаг дарга Б.Наранбат, Батсүмбэр сумын Засаг дарга А.Эрдэнэбат нар гарын үсгээ зурлаа.
“Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК нь Төв аймгийн Батсүмбэр суманд 4 блок 5 давхар бүхий 160 айлын орон сууц, Лүн суманд 2 блок 5 давхар 80 айлын орон сууцыг тус тус барихаар төлөвлөөд байна. Дээрх гурван сумын нутагт баригдах орон сууцнуудыг “ТОСК” ТӨХХК өөрийн эзэмшлийн газруудад барих бол инженерийн дэд бүтцийн ажлуудыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар бүрэн шийдэх юм. Харин барилга угсралтын ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.