Шатар үүсэж, дэлхий дахинд түгэн дэлгэрсэн агуу түүхт, 1.5 тэрбум орчим хүн амтай Энэтхэг Улсын багийг Монголын пара шатрын шигшээ баг Дэлхийн пара шатрын олимпиадын шийдвэрлэх сүүлийн өрөгт яллаа.
Домогт Виши Анандаас эхлээд дэлхийн аварга, шинэ үеийн од Гукеш Доммаражу зэрэг шатрын түүхийн шинэ эрин үеийг бичилцэж буй агуу шатарчдыг төрүүлэн гаргасан Энэтхэг Улсын багийн эсрэг Монголын тамирчид оюун ухаан, ур чадвар, тэсвэр хатуужлаараа өрсөлдөн ялалт байгуулсан бахархам мөч байлаа.
Хөлгийн ард суусан тэр мөчөөс хүнийг нас, биеийн онцлог, амьдралын ямар нэгэн хязгаарлалтаар хэмждэггүйд шатрын гайхамшиг оршино. Өнөөдөр Монголын пара шатарчид үүнийг дэлхийн тавцанд дахин батлан харууллаа.