Эрэн сурвалжлах

Сүхбаатарын Мөнххаан суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ

By Onon Bayarsaikhan

September 18, 2026

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Баянтэрэм нэгдүгээр багийн Наран саран гэдэг газарт өчигдөр /2026.09.17/ хээрийн түймэр гарсан. Энэ тухай дуудлагыг 2026 оны есдүгээр сарын 17-ны өдрийн 16.00 цагт хүлээн авсан гэдгийг албаныхан мэдээллээ. Хээрийн түймрийг 2026 оны есдүгээр сарын 18-ны өдрийн 01.59 цагт цурамд оруулж, 08.43 цагт бүрэн унтраасан байна. Түймрийг унтраахад аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Мөнххаан, Баруун-Урт сумын мэргэжлийн ангийн нийт 89 алба хаагч, 17 автомашин техник хэрэгсэлтэй ажиллажээ.