Нийгэм

Шөнийн марафоны бүртгэл есдүгээр сарын 20-нд дуусна

By Onon Bayarsaikhan

September 18, 2026

Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газраас(НЗДТГ) “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийн фестивалийг зохион байгуулахаар болжээ. Шөнийн гүйлтийн фестиваль 2026 оны есдүгээр сарын 26-ны өдөр Сүхбаатарын талбайгаас эхэлнэ. Марафоныг уламжлалт замын гүйлтээс гадна DJ, тайзны үзүүлбэр, хөгжмийн хөтөлбөр болон хотын шөнийн уур амьсгалыг хослуулсан фестивалийн хэлбэрээр олон улсын чиг хандлагыг Улаанбаатар хотын онцлогтой хослуулан зохион байгуулна. Оролцогчид өөрийн бэлтгэл, сонирхолд тохируулан 5, 10, 21 километрийн зайнаас сонгон оролцох боломжтой. Бүх зайд Timing Chip бүхий дугаар ашиглаж, оролцогчдын албан ёсны гүйлтийн хугацааг бүртгэнэ. “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийн бүртгэлийг nightmarathon.mn цахим хаягаар хүлээн авч байгаа бөгөөд 2026 оны есдүгээр сарын 20-нд дуусна. Мөн энгэрийн дугаар болон мерчийг есдүгээр сарын 23-24-нд тараахаар зохион байгуулагчид төлөвлөжээ.

Тус фестиваль зөвхөн гүйлтийн тэмцээнээр хязгаарлагдахгүй хотын шөнийн соёл, хөгжим, спорт, оролцогчдын нэгдсэн туршлагыг бий болгоход чиглэнэ