Монголын Бадминтоны үндэсний шигшээ багийн тамирчид “Айчи Нагояа-2026” Азийн ХХ наадмын тоглолтоо хосын болон ганцаарчилсан төрөлд үргэлжүүлж байна. Энэ өдөр спортын мастер М.Батдаваа эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Мальдив улсын Шахид Закиг 2:0-ийн харьцаатай ялж эхний ялалтаа авлаа. Түүний дараагийн өрсөлдөгч Малайзын тамирчин Лион Жүн Хао.