Спорт

 “АЙЧИ-НАГОЯА 2026”: Чөлөөтийнхөн Нагояа хотноо ирлээ

By Onon Bayarsaikhan

September 28, 2026

“Айчи-Нагояа 2026” Азийн XX наадмын чөлөөт бөхийн тэмцээн 9 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 3-ны өдрүүдэд зохион байгуулагдана.Тус тэмцээнд дасгалжуулагч Д.Гомбодорж, Г.Амархүү, эмэгтэй багийн ахлах дасгалжуулагч С.Сүхбаатар, дасгалжуулагч Б.Одончимэг, сонгомол бөхийн шигшээ багийн дасгалжуулагч С.Мөнхсүх нарын удирдлага дор нийт 18 тамирчин чөлөөт болон сонгомол бөхийн төрөлд хүч сорино.ЭРЭГТЭЙ БАГ57 кг — М.Даваабанди65 кг — А.Анх-Эрдэнэ74 кг — Т.Тулга86 кг — О.Сүлдхүү97 кг — Г.Ганхуяг125 кг — Б.НамбардагваЭМЭГТЭЙ БАГ50 кг — Б.Мөнхнар53 кг — Б.Отгонтуяа57 кг — Б.Хулан62 кг — Т.Алтжин68 кг — Э.Дэлгэрмаа76 кг — Э.ДаваанасанСОНГОМОЛ БӨХ60 кг — М.Даваабанди67 кг — Н.Ганбаяр77 кг — Т.Боргил87 кг — Г.Төрболд97 кг — Г.Ганхуяг130 кг — Б.НамбардагваМанай бөхчүүд хамгийн сүүлд “Ханжоу-2022” Азийн наадмаас 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн бол шар тивийн наадамд 12 алт, 18 мөнгө, 28 хүрэл, сонгомол бөхийн төрөлд 2 мөнгө, 4 хүрэл медаль нийт 64 медаль хүртээд буй.Түүнчлэн Монголын баг тамирчид 1974 онд Ираны Тегеран хотноо болсон Азийн наадамд анх оролцож, чөлөөт бөхөөр хоёр алтан медаль хүртэн, Азийн наадмын медалийн буухиаг эхлүүлж байсан түүхтэй.