Салбар яамнаас иргэдийн дунд хүлээлт үүсгээд байгаа “Солонго-1, 2” төслийн эхний ээлжийн 2042 айлын орон сууцыг бүрэн ашиглалтад хүлээлгэн өгч, айл өрхүүдийг оруулахаар бэлтгэл ажлаа хангаж байна.
Өөрөөр хэлбэл, иргэд 10 сарын 10-наас цахим бүртгэл эхэлнэ хэмээн хүлээж байгаа нь ташаа мэдээлэл.
Солонго 1, 2 төсөлтэй холбоотойгоор Засгийн газрын тогтоол гаргах ёстой. Тухайн тогтоолд төслийн бүртгэлийг хэзээ зохион байгуулах, сонгон шалгаруулалтыг хэзээ, хэрхэн явуулах, цаашлаад сонгогдсон айл өрхүүдээ хэзээнээс оруулах зэрэг тодорхой хуваариудыг заах юм.
Харин Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын яамны зүгээс сонгон шалгаруулалтыг аравдугаар сард багтаан 14 хоногийн хугацаатай гэж тооцоолсон бөгөөд 11 сардаа айл, өрхүүдээ оруулахаар төлөвлөжээ.
Мөн бүртгэл, сонгон шалгаруулалтыг хүний нөлөө оролцоогүйгээр, цахимаар нээлттэй зохион байгуулах юм байна.