Улс төр

УИХ дахь АН-ын бүлгийн даргаар Б.Түвшин сонгогдлоо

By Onon Bayarsaikhan

October 12, 2026

Өнгөрөгч Даваа гарагт болсон УИХ дахь АН-ын бүлгийн хурлаар тэд Бүлгийн даргаа тодруулах байсан ч зарим гишүүд хуралдаа ирээгүй тул ирц бүрдсэний дараа уг асуудлыг хэлэлцэхээр хойшлуулсан.

Харин өнөөдөр /2026.10.12/ УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийн ирц 99 хувьд хүрлээ. 

Улмаар бүлгийн даргад Х.Тэмүүжин, Б.Түвшин нар нэрээ дэвшүүлж, Ардчилсан намын бүлгийн 41 гишүүнээс 24 хүний санал авснаар Б.Түвшин сонгогдлоо.