Нийгэм

ОСНАА-н салбарын оны шилдгүүдэд шагнал гардууллаа

By Onon Bayarsaikhan

October 15, 2026

Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын байгууллага, хамт олон, ажилтнуудын хөдөлмөр бүтээл, амжилтыг үнэлж, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор оны шилдэг аж ахуйн нэгж, байгууллага, инженер, техникийн ажилтныг жил бүр уламжлал болгон шалгаруулж, шагнадаг билээ.

Энэ онд тус салбар үүсэж хөгжсөний 95 жилийн ой тохиож байгаа бөгөөд түүхт ойн хүрээнд 2025 оны үйл ажиллагааны үр дүн, амжилтаараа тэргүүлсэн шилдгүүдийг тодрууллаа.

Шагнал гардуулах үйл ажиллагаанд Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан, тус яамны Нийтийн аж ахуйн бодлого зохицуулалтын газрын дарга М.Ням-Очир болон холбогдох албаныхан оролцлоо.

ШИЛДЭГ АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГА

2025 оны үйл ажиллагаагаараа дараах 10 байгууллага шилдгээр шалгарлаа.

Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудын төрийн болон орон нутгийн өмчит шилдэг байгууллага

– “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ

Улаанбаатар хотын хувийн хэвшлийн орон сууцны ашиглалтын шилдэг байгууллага

– “Батбаян дулаан” ХХК /тэргүүн байр/

– “ГАБОТ” ХХК /дэд байр/

– “Ган инженеринг” ХХК /гутгаар байр/

Аймгийн төвүүд болон томоохон төв суурин газрын ийн шилдэг байгууллага

– “Багануур-Ус” ААТҮГ /тэргүүн байр/

– “Эрчим хүч, ус хангамжийн төв /дэд байр/

– “Амь-Ус” ХХК /гутгаар байр/

Сумын төв болон жижиг суурин газруудын нийтийн аж ахуйн шилдэг байгууллага

– Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын “Илчлэг шивээ” ОНӨААТҮГ /тэргүүн байр/

– Дархан-уул аймгийн Хонгор сумын “Эмт наран” ОНӨААТҮГ /дэд байр/

– Өмнөговь аймгийн Цогтцэций сумын “Цог-Өрнөх” ОНӨААТҮГ /гутгаар байр/

ШИЛДЭГ ИНЖЕНЕР, ТЕХНИКИЙН АЖИЛТАН

Байгууллагынхаа үйл ажиллагаанд шинэ дэвшилтэт техник, технологи судлан нэвтрүүлсэн амжилтаараа дараах инженер, техникийн ажилтнууд шалгарлаа.

– Э.Пүрэвдулам – Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-ын ус хангамжийн инженер

– Б.Анхбаяр – Хувийн орон сууц, нийтийн аж ахуйн хөгжлийн төвийн Дуудлагын нэгдсэн төвийн ахлах инженер

– Д.Сүхээ – Хөвсгөл аймгийн “Хөвсгөл ус суваг” ХХК-ийн ерөнхий инженер

– Ч.Мөнхжаргал – “Нью Улаанбаатар Интернейшнл Эйрпорт” ХХК-ийн ус хангамжийн ахлах инженер

Шилдгээр шалгарсан нийт байгууллага, инженер, техникийн ажилтнууддаа халуун баяр хүргэе. Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын 95 жилийн түүхийг бүтээлцсэн үе үеийн ажилтан, албан хаагчид, өнөөдөр салбарынхаа хөгжил дэвшлийн төлөө хөдөлмөрлөж буй та бүхэндээ талархал илэрхийлье!