Соёл урлаг

Маргааш Монгол орон даяар Төрийн дуулал нэгэн зэрэг эгшиглэнэ

By Onon Bayarsaikhan

October 19, 2026

Монгол Улсын Төрийн дууллын өдрийг тохиолдуулан маргааш буюу аравдугаар сарын 20-ны 11:40 цагт улс орон даяар Төрийн дууллыг нэгэн зэрэг эгшиглүүлнэ. 

Энэ хүрээнд нийслэлийн төв талбай болон 21 аймгийн төв талбайд иргэд цуглаж, Төрийн дууллаа эгшиглүүлэх юм. Түүнчлэн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид сургууль дээрээ нэгдсэн байдлаар Төрийн дууллаа эгшиглүүлэхээр төлөвлөжээ. Энэхүү үйл ажиллагаа нь монголчуудын эв нэгдэл, эх оронч үзэл, үндэсний бахархлыг илэрхийлэх зорилготой юм.