Спорт

Г.Болор-Эрдэнэ Азийн пара спортын наадмын хошой аварга боллоо

By Onon Bayarsaikhan

October 21, 2026

“Айчи-Нагоя 2026” Азийн зуны пара спортын наадмын таеквондогийн эрэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Үндэсний шигшээ багийн тамирчин, гавьяат тамирчин Ганбатын Болор-Эрдэнэ Узбекистаны тамирчныг ялснаар Азийн пара спортын наадамд түрүүлж, тус наадмын хошой аварга болов.

Тэрбээр гурван жилийн өмнө “Ханжоу-2022” Азийн зуны пара спортын наадамд түрүүлж байв.