Улс төр

МИАТ ТӨХК нь БНСУ-ын Gangnam Grand Eye нүдний эмнэлэгтэй хамтран ажиллаж эхэллээ

By Onon Bayarsaikhan

October 21, 2026

БНСУ-ын Сөүл хотын Ганнам дүүрэгт байрлах Gangnam Grand Eye нүдний эмнэлэг нь нүдний төрөл бүрийн оношилгоо, эмчилгээ, хараа засах мэс заслын чиглэлээр мэргэшсэн эмнэлэг юм. 

МИАТ ТӨХК-ийн зорчигч та сүүлийн 3 сарын хугацаанд МИАТ (OM)-ийн нислэгээр үйлчлүүлсэн бол нислэгийн суудлын тасалбар (Boarding Pass) эсвэл цахим тийз (E-ticket)-ээ ашиглан тус эмнэлгийн сонгогдсон үйлчилгээ, мэс засалд тусгай хөнгөлөлт эдлэх боломжтой боллоо. Үүнд:  

Мэс заслын төлбөрийн хөнгөлөлт: 

Нэмэлт үйлчилгээ, урамшуулал: 

Хөнгөлөлтийн хэмжээ, үйлчилгээний үнэ болон хамрагдах нөхцөл нь мэс заслын төрөл, эмнэлгийн үзлэг, оношилгооны үр дүнгээс хамаарч болно. Үйлчилгээ авахаасаа өмнө эмнэлэгтэй холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл авна уу. 

Үйлчилгээ авах, цаг захиалах: 

  1. Gangnam Grand Eye нүдний эмнэлэгтэй холбогдон үзлэг, оношилгоо болон шаардлагатай эмчилгээний цагийг урьдчилан товлоно. 
  2. Эмнэлэгт очихдоо 3 сарын хугацаанд МИАТ (OM)-ийн нислэгээр үйлчлүүлсэн  нислэгийн суудлын тасалбар (Boarding Pass) эсвэл цахим тийз (E-ticket)-ээ гадаад паспортын хамт бүртгэлийн ажилтанд үзүүлж, МИАТ-ийн зорчигчдод зориулсан тусгай хөнгөлөлтөө авна. 
Шаардлагатай бичиг баримтыг үзүүлээгүй тохиолдолд хөнгөлөлт, урамшуулал эдлэх боломжгүй. Иймд эмнэлэгт очихдоо гадаад паспорт болон нислэгийн тасалбар, цахим тийзийн мэдээллээ заавал авч ирнэ үү. 

Нислэгийн тасалбар нь тухайн зорчигчийн нэр дээр олгогдсон байх бөгөөд дараах мэдээллийг агуулсан байна: 

Gangnam Grand Eye нүдний эмнэлэгтэй холбоо барих: 

Анхааруулга: Эмнэлгийн үйлчилгээтэй холбоотой аливаа маргаан, асуудлыг МИАТ ТӨХК хариуцахгүй болохыг анхаарна уу.

FACEBOOK

INSTAGRAM