Эрэн сурвалжлах

Улсын хилээр 4 орчим тэрбум төгрөгийн үнэлгээ алт хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ

By Onon Bayarsaikhan

October 22, 2026

Улсын хилээр 8.2 кг алтыг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан хэргийг ТЕГ-аас таслан зогсоожээ. Тодруулбал, Монгол Улсын иргэн г, Б нар 2026.10.17-нд Замын-Үүд автозамын шалган нэвтрүүлэх боомтоор БНХАУ руу зорчихдоо тэврийн хэрэгсэлдээ онц их хэмжээний алт нууж, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан байна.

Урьдчилсан мэдээллээр, уг тээврийн хэрэгслээс нийт 4 орчим тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 8,265 грамм алт илрүүлсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж.