Увс аймгийн Тариалан суманд 26 настай эмэгтэй малдаа яваад сураггүй алга болжээ. Тодруулбал, Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн нутагт “Маш” хэмээх газарт намаржиж байсан 26 настай эмэгтэй А гэх малчин эмэгтэй энэ сарын 15-ны 07:00 цагийн орчимд малаа хайж яваад, сураггүй алга болсон байдаг. Улмаар тус аймгийн Онцгой байдлын газар, Эрэн хайх аврах салбарын алба хаагчид, сумын Мэргэжлийн анги, ар гэрийнхэн иргэн А-г эрэн хайх ажиллагааг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа бөгөөд эрэн хайх ажиллагаа өнөөдөр найм дахь өдрөө үргэлжилж байгаа юм.