АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс түүнийг Эрүүгийн хуулийн 22.1.3-т заасан эрх мэдлээ урвуулан ашиглах гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах санал гаргасныг прокурор есдүгээр сард баталсан байна. Гэвч Х.Нямбаатар тогтоол гарахаас хэдхэн хоногийн өмнө хилээр гарсан бөгөөд яллагдагчаар татсан тогтоолыг танилцуулахаар холбогдох газруудаас хандсан ч ирээгүй, одоогоор хаана байгаа нь тодорхойгүй байгаа аж. Тиймээс мөрдөгчид энэ сарын дундуур олон улсын хэмжээнд эрэн сурвалжлуулах санал гаргасныг прокурор зөвшөөрч, Интерполын Монголын товчоогоор дамжуулан хүсэлт хүргүүлжээ. Х.Нямбаатарыг “Туулын хурдны зам”-ын гэх хэрэгт хамжигч, зохион байгуулагчаар хамтран оролцсон байж болзошгүй хэмээн шалгаж байгаа юм.