Нийгэм

Жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан арга хэмжээ зохион байгуулагдаж байна

By Onon Bayarsaikhan

October 30, 2026

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого, үйл ажиллагаа нь иргэдийн хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, мэргэжил, ур чадварыг хөгжүүлэх тогтвортой ажлын байрыг бий болгох, хувиараа болон бизнес эрхлэн амьжиргаагаа дээшлүүлэх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэж байна.

Энэхүү зорилгын хүрээнд иргэдийг хөдөлмөрт бэлтгэх, мэргэжлийн ур чадвар эзэмшүүлэх, ажилд зуучлах, бизнес эрхлэлтийг дэмжих, зорилтот өрхийн амьжиргааг дээшлүүлэх, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг уялдуулах олон талт арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэх, цаашлаад төрийн байгууллагууд хамтын нэг чиглэлд нэгдэн ажиллах хэрэгтэй байгаа тухай саналыг ХХҮЕГ-н дарга З. Бауыржан онцоллоо.

2026 оны 09-р сарын байдлаар хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ, арга хэмжээнд 83,291 иргэн хамрагдаж, 24,642 иргэн ажлын байраар хангагдан, 87,8 тэрбум төгрөгийн санхүүжилт зарцуулж, төсвийн гүйцэтгэл 82,4 хувь байна. Мөн ажил олгогчдоос ирүүлсэн 109,033 ажлын байрны захиалгын дагуу 15,774 иргэнийг ажилд зуучлан оруулж, ажил олгогч, ажил хайгч иргэдийн эрэлт, хэрэгцээг холбох чиглэлээр бодит үр дүн гарган ажиллаж байна.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны үр дүн нь зөвхөн ажлын байр бий болгохоор хязгаарлагдахгүй, иргэн бүрийн амьдралын чанарыг дээшлүүлэх, өрхийн орлогыг нэмэгдүүлэх, эдийн засгийн идэвхтэй оролцоон хангах, улс орны тогтвортой хөгжлийг дэмжихэд чухал хувь нэмэр оруулах юм.