Спорт

Африк тивд анх удаа зохиогдож байгаа “Дакар-2026” залуучуудын олимпоос Т.Төгсхүслэн хүрэл медаль хүртлээ

By Onon Bayarsaikhan

November 02, 2026

Африк тивд Олимпын наадам анх удаа зохион байгуулагдаж буй түүхэн үйл явдал болох Залуучуудын IV зуны Олимпын наадам “Дакар-2026” аравдугаар сарын 31-ний өдөр Бүгд Найрамдах Сенегал Улсын Диамниадио хотын “Abdoulaye Wade” цэнгэлдэх хүрээлэнд ёслол төгөлдөр нээлтээ хийсэн.

“Африк тив угтан авч, Дакар баярлан тэмдэглэнэ” уриан дор зохион байгуулагдаж буй тус наадамд дэлхийн 204 Үндэсний Олимпын Хорооны 2 мянга 700 орчим залуу тамирчин спортын 25 төрөлд өрсөлдөж байна. Тэгвэл манай улсыг төлөөлж байгаа тамирчдын медалийн салхийг хагалж жүдо бөхийн төрөлд Т.Төгсхүслэн хүрэл медаль хүртлээ.