Эрэн сурвалжлах

Хэнтий аймгийн Баянхутаг суманд гарсан хээрийн түймэрт 744 га талбай шатжээ

By Onon Bayarsaikhan

November 04, 2026

Хэнтий аймгийн Баянхутаг сумын Жаргалант багийн “Улаан-Ухаа” гэдэг газарт арваннэгдүгээр сарын 3-ны өдөр хээрийн гал түймэр гарч, урьдчилсан байдлаар 744 га талбай өртөж шатжээ.

Тодруулбал, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг арваннэгдүгээр сарын 3-ны өдрийн 16:17 цагт хүлээн авч Аймгийн Онцгой байдлын газар, сумын Мэргэжлийн ангийн алба хаагчид болон орон нутгийн иргэд хамтран галыг унтраах ажиллагааг зохион байгуулжээ. Улмаар 19:00 цагт галыг цурамд оруулж, 21:26 цагт бүрэн унтраан, сумын Засаг даргад хүлээлгэн өгчээ.