Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын нэрэмжит спортын таван төрөлт тэмцээн 10 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж, шилдгүүдээ тодрууллаа.
Энэ удаагийн тэмцээнд 29 байгууллагын 19 багийн 600 гаруй тамирчин оролцож, сагсан бөмбөг, волейбол, ширээний теннис, шатар, и-спортын төрлөөр авхаалж самбаа, ур чадвараа сорин өрсөлдсөн байна.
Барилгын салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан тус тэмцээнд “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн баг тамирчид амжилттай оролцож, хоёр медаль хүртжээ.
Тодруулбал, тус корпорацийн баг эрэгтэй шатрын төрөлд багийн дүнгээр алтан медаль, эрэгтэй ширээний теннисний төрөлд мөнгөн медаль хүртсэн байна.
Тэмцээний нийлбэр дүнгээр “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ тэргүүн байр эзэлж, алтан цомын эзэн боллоо.