Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын нэрэмжит спортын таван төрөлт тэмцээн гурван өдрийн турш амжилттай зохион байгуулагдаж, өндөрлөлөө. Энэ удаагийн тэмцээнд 29 байгууллагын 19 багийн 600 гаруй тамирчин спортын таван төрөлд ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.
Тэмцээний нийлбэр дүнгээр “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ тэргүүн байр эзэлж, шилжин явах цомын эзэн боллоо. Харин “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК дэд байр, “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК гутгаар байрт тус тус шалгарлаа.