Спорт

Спорт өрөлтийнхөн Азийн аваргаас 26 медаль хүртжээ

By Onon Bayarsaikhan

November 11, 2026

Спорт өрөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн (ASSC 2026)-д Тайланд Улсын Чонбури хотноо 11 сарын 6-8-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд Монгол Улсын шигшээ баг амжилт дүүрэн оролцож нийт 26 багц медалийн эзэд болжээ. Шигшээ багийнхан өнөөдөр эх орондоо ирнэ.

Амжилтын буухиаг танилцуулбал:

ГАНЦААРЧИЛСАН ТӨРӨЛ

3-3-3

• 6 нас: Н. Нэгүн – Хүрэл медаль

• 7-8 нас: Б. Энхтулга – Хүрэл медаль

• 25+ нас: Б. Мөнхзаяа – Хүрэл медаль

• 35+ нас: Э. Эрдэнэмандах – Хүрэл медаль

3-6-3

• 6 нас: Ц. Оюу – Хүрэл медаль

• 6 нас: Б. Номтбилиг – Хүрэл медаль

• 12 нас: Н. Энгүүн – Хүрэл медаль

• 13 нас: Б. Сайнбаяр – Хүрэл медаль

• 35+ нас: Э. Эрдэнэмандах – Хүрэл медаль

• 45+ нас: Б. Мөнхбаатар – Хүрэл медаль

Цикл

• 6 нас: Ц. Оюу – Хүрэл медаль

• 6 нас: Ц. Гэрэлд – Хүрэл медаль

• 13 нас: Б. Сайнбаяр – Хүрэл медаль

• 25+ нас: Б. Мөнхзаяа – Хүрэл медаль

ХОСЫН ТӨРӨЛ

• 6-аас доош нас: Н. Нэгүн, Ц. Гэрэлд – Мөнгөн медаль

• 25+ нас: Ц. Наранцэцэг, Б. Мөнхзаяа – Хүрэл медаль

БАГИЙН БУУХИА ТӨРӨЛ

• 6-аас доош насны баг – Хүрэл медаль

• 19+ насны баг – Хүрэл медаль

• 35+ насны баг – Мөнгөн медаль

БАГИЙН ХАЛЗ 3-6-3 ТӨРӨЛ

• 6-аас доош насны баг – Алтан медаль

• 18 насны баг – Хүрэл медаль

• 19+ насны баг – Хүрэл медаль

БАГИЙН ХАЛЗ ЦИКЛ ТӨРӨЛ

• 6-аас доош насны баг – Мөнгөн медаль

• 7-8 насны баг – Мөнгөн медаль

• 18 насны баг – Хүрэл медаль

• 35+ насны баг – Мөнгөн медаль тус тус хүртлээ.

Энэ удаагийн ажилтын дараа спорт өрөлтийнхөн Америк, Англи, Герман, Турк, Хятад, Хонг Конг, Сингапур, Австри, Индонез, Япон, Солонгос, Швед, Энэтхэг зэрэг 20 гаруй улсад болсон олон улсын 79 дэх тэмцээндээ амжилттай оролцож, 163 цом, 1784 медаль хүртэж, дэлхийн дээд амжилтуудыг өөрсдийн нэр дээр бүртгүүлсээр байна.