Эрэн сурвалжлах

Шведэд саатуулагдаад байсан иргэн Г.Ган-Очирыг маргааш эх оронд нь авчирч, мөрдөн шалгахаар болжээ

By Onon Bayarsaikhan

November 13, 2026

Монгол Улсын иргэн Г.Ган-Очирыг Интерполын шугамаар эрэн сурвалжилж байсны дагуу Швед улсад саатуулагдаад байгаа бөгөөд тус улс манай улс, Франц улсын алинд нь түүнийг хүлээлгэжөгөх талаарх шийдвэр гараагүй байсан.

Тэгвэл Монголын интерполынхон Швед улсад саатуулаад байгаа иргэн Г.Ган-Очирыг маргааш /2026.11.14/ авчрахаар болжээ.

Иргэн Г.Ган-Очир нь “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангийн алба хаагч болон цагдаагийн алба хаагч нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн, бусдын байшинг галдан шатааж хууль бусаар устгасан, Сонгуулийн ерөнхий хорооны ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан” гэх хэрэгт яллагдагчаар татагдаад байхдаа буюу 2022 оны долдугаар сард Монгол Улсын хилээр гарч, оргон зайлсан байдаг.

Тиймээс Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс 2022 оны наймдугаар сараас эхлэн түүнийг Интерполын шугамаар олон улсад эрэн сурвалжилж байсан юм.

Тэр Монгол Улсаас орон зайлсныхаа дараа буюу 2022 оны арванхоёрдугаар сард гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, улмаар Франц Улсын Аннеси хотын эрүүгийн хэргийн шүүхээс 2022 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 2 жил хорих ял ногдуулсан бөгөөд тэрбээр ял эдэлж байх хугацаандаа дахин тус улсаас оргон зугтсан аж.