Нийслэлийн хүн амын өвлийн идэшний хэрэгцээнд зориулж “Өвлийн идэш-2026” мах, сүү, цагаан идээний нэгдсэн худалдааг энэ сарын 25-29-ний өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулна.
Тус арга хэмжээг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар болон холбогдох хяналтын байгууллагууд хамтран зохион байгуулах юм.
Энэ үеэр 21 аймгийн малчин, хоршоологчид оролцож, эрүүл ахуйн шаардлага хангасан мах, дайвар бүтээгдэхүүн, сүү, цагаан идээг дундын зуучлалгүйгээр иргэдэд шууд худалдаална.
Ингэснээр нийслэлийн иргэд өвлийн идшээ тогтвортой үнээр худалдан авах боломж бүрдэхээс гадна малчид, хоршоологчдын бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд шууд хүргэх нөхцөл бүрдэх юм.