Гол мэдээ

Л.Оюун-Эрдэнийн урагшлах цаг

By Onon Bayarsaikhan

February 01, 2019

 

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг ЗГХЭГ-ын даргаар томилох МАН-ын Удирдах зөвлөлийн шийдвэр гарчээ. “Л. Оюун-Эрдэнэ залуу хүн атлаа аль эрт хий нь гарсан, нягт нямбай, басхүү даруу төлөв зантай. Тийм ч учраас өөрийнхөө энэ дотоод чанараар өчүүхэн ч савлагаа үүсгэхгүйгээр тэрхүү сорилтуудыг давж гарч байв. Сорилтын өмнө хэн байж чадсанаар эрх хүний ч, улстөрчийн ч цаад чанар тодорхойлогдож байдаг шүү дээ” гэж  сэтгүүлч Б.Ганчимэг тодорхойлсон байдаг.  

Л.Оюун-Эрдэнийн түүх 21 настай Тамгын газрын даргаас эхэлнэ. Сургуулиа төгсөөд очсон залуу боловсон хүчинг эхлээд манаачаар ажиллах санал тавихад татгалзалгүй ажилласан бөгөөд арваад хоногийн дараа Тамгын газрын даргаар томилогдсон байдаг. Түүний ажил амьдралын гарааны эхлэл. Харьцангуй залуугаасаа намын ажилд оролцсон нэгэн. Энэ хэрээрээ эрт улстөрд бэлтгэгдсэн тухай түүнийг мэдэх намын нөхөд нь хэлсэн байдаг. Тэр төрийн ажилд нухлагдаж, зэрэгцүүлээд улс төрийн ажилд зүтгэсэн намтар арвин. Одоо тэр  улс орны хөгжлийн асуудалд гар бие оролцож урагшлах  цагаа тааруулах нь…  

Учир нь түүнд намынхан нь ЗГХЭГ-ын дарга гэх хариуцлага өндөртэй албыг хүлээлгэн өгөх нь. 

 

Боловсрол:  

 

Ажлын туршлага:  

 

Сонгуульт ажил:  

 

Бүтээл: