Аялал танин мэдэхүй

“Өгий цом-2019” мөсний загасчлалын аварга шалгаруулах тэмцээнд 26 баг оролцоно

By Onon Bayarsaikhan

March 20, 2019

 

Улиралын хаалтын баяр "Өгий цом-2019" мөсний загасчлалын аварга шалгаруулах мормыкшка дэгээний тэмцээн 2019 оны 03 дугаар сарын 23-ны Бямба гарагт Архангай аймгийн Өгий нуурнаа зохион байгуулагдах гэж байна. Тэмцээн нь нэг багийн 5 хүний бүрэлдэхүүнтэй явагдах ба нэмэлт хуурай тэжээл хэрэглэлгүй өрсөлдөх юм.

 

"Өгий цом-2019" Мөсний загасчлалын аварга шалгаруулах тэмцээний бүртгэл албан ёсоор дууслаа. Нийт 26 баг тамирчид мэдүүлгээ ирүүлж, 22 баг, 110 тамирчид мэдүүлгээ амжилттай баталгаажуулав. Үлдсэн багууд тамирчдын нэр дутуу, хугацаандаа баталгаажуулаагүй тул хасагдсан байна.

 

С.Анар