Улс төр

Капиталист болон Монголын Төв намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзав

By Onon Bayarsaikhan

May 06, 2019

Капиталист намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Д.Лхагвасүрэн нарын хүсэлт мөн Монголын Төв намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай А.Эрдэнэбаяр нарын хүсэлтийг Улсын Дээд шүүх 2019 оны тавдугаар сарын 6-ны өдөр хянан хэлэлцлээ.

Хүсэлтэд хавсаргасан баримт нь Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж, Дээд шүүх уг намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзав.