Технологи

ШИНЭ ХИЙМЭЛ ДАГУУЛ, ШИНЭЧЛЭГДСЭН ДДЭШ

By ganaa

January 08, 2018

2017 оны Харилцаа холбооны салбарын “Онцлох үйл явдал” бол яахын аргагүй сансрын хиймэл дагуулын олон суваг дамжуулагч ДДэш компани өөрсдийн захиалан хөөргөсөн шинэ хиймэл дагуул руугаа шилжсэн явдал байлаа.  

2017-10-30-нд НАСА-гийн хөөрөх тавцангаас Space X-ийн дахин ашиглагдах Falcon 9 пуужин хөөрсөн юм. Уг пуужин нь ДДэш-ийн захиалгаар хийлгэсэн зөвхөн монгол улс руу чиглэсэн цацраг бүхий KT-Sat компанийн KT-Sat-5A загварын хиймэл дагуулыг тээвэрлэн сансрын орбитод гаргасан юм.

 

 

ДДэш болон KT-Sat компанийн хооронд 2 жилийн турш хийгдсэн гэрээ хэлцэл ийнхүү хэрэгжиж Монгол Улс өөрийн улс руу чиглэсэн харилцаа холбооны хиймэл дагуултай боллоо.

 

Энэ нь сансрын хиймэл дагуул ашиглан үйлчилгээгээ явуулдаг компанийн хувьд 10-15 жилд тохиолддог түүхэн үйл явдал билээ. Ийнхүү хиймэл дагуулд Монгол Улс руу чиглэсэн цацрагийг тусгайлан захиалж хийлгэснээр ДДэш-ийн хэрэглэгчдэд телевиз үзэх шинэ эрин эхэлж байна. Энэ үйл явдалтай давхцуулан ДДэш компани лого болон уриа үгээ шинэчилсэн юм.

Монголын хамгийн том, телевизийн олон суваг дамжуулагч ДДэш-ийн хэрэглэгчид 2018 оноос

Эдгээр үйлчилгээг хүргэх программын шинэчлэлийг оноос өмнө хийж эхэлсэн ба өрх бүр тавган антенны дурангаа сольсноор үйлчилгээгээ авах болно. Шинэ дурангаа ДДэш-ийн Улаанбаатар хотын салбар, Юнителийн орон нутгийн салбарт хуучин дурангаа авч ирэн үнэгүй авах боломжтой.

 

Программын шинэчлэл хийгдэх хуваарь:

Төхөөрөмж

Хугацаа

Программын шинэчлэл хийгдсэн

2018.01.03наас

2018.01.03наас

2018.01.10-наас

 

Шинэчлэл хийгдэж, үйлчилгээ нэмэгдэж байгаа ч үндсэн үнийн тарифт өөрчлөлт орохгүй бөгөөд цаашид интернэтийн үйлчилгээ, аялал амралт зугаалгын үеээр хөдөө хээр автомашиндаа зурагтаа үзэх, хүссэн кино, контентоо хадгалж үзэх зэрэг олон боломжуудыг хэрэглэгчдэдээ хүргэхээр ажиллаж байна.

 

Эх сурвалж :  ДДэшТВ компани