Улс төр

Д.СУМЪЯАБАЗАР: Д.ЗАГДЖАВЫГ ЭРГҮҮЛЭН ТАТАХ АСУУДЛЫГ ЗГ-ЫН ХУРАЛДААНД ОРУУЛНА

By ganaa

January 11, 2018

 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас "Ил тод, хариуцлагатай уул уурхай" ээлжит хэвлэлийн бага хурлаа хийлээ. 

Хэвлэлийн хурлын үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар:

Манай яамны дэд сайд Д.Загджав “Оюутолгой”-н үйл ажиллагааг зогсоох ёстой гэж байр сууриа илэрхийлсэн. Гэхдээ энэ нь  манай яамны, сайдын байр суурь биш. Мөн Засгийн газрын байр суурь ч биш гэдгийг онцолъё. Хэрэв дэд сайд Д.Загджав Засгийн газрын байр сууринаас өөр асуудлыг олон нийтэд дахин түгээвэл энэ хүнийг эргүүлэн татах талаархи асуудлыг би Засгийн газрын хуралдаанд оруулна. Хувь хүний тоглолт хийж болохгүй”

 

хэмээн мэдэгдлээ.