Дэлхийн томоохон улс, байгууллагууд болон тэдгээрийн удирдагчдын талаархи хууль бус үйлдлийн талаар олон нийтэд шуугиантайгаар зарлан мэдээлж байсан "Wikileaks” сайтыг үүсгэн байгуулагч Жулиан Ассанж Эквадор улсын Pichincha мужид харъяалагддаг иргэн болсон тухай “http://sputniknews.com” сайт мэдээлжээ.
Ж.Ассанж өчигдөр Эквадорын хөл бөмбөгийн шигшээ багийн өмсгөлтэй зургаа өөрийн твиттертээ нийтэлж, өөрийгөө тус улсын иргэн болсон хэмээн жиргэжээ.
Эквадорын тал Ассанжийн иргэншил хүссэн өргөдлийг хүлээн авсан байна.
Ассанж өнгөрсөн 2012 оны зургаадугаар сараас хойш Их Британийн нийслэл Лондон дахь Эквадорын Элчин сайдын яаманд орогнож буй юм.
El Universo-н мэдээлснээр тэрбээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 21-нд иргэншил хүссэн өргөдлөө Эквадорын талд хүлээлгэн өгсөн байна.
Ж.Ассанж өөрийн Wikileaks сайтаараа дамжуулан АНУ-ын ЗГ-н хууль бус олон үйл ажиллагааны талаарх олон сая материалыг олон нийтэд ил болгосон.
АНУ-ын ЗГ-с түүнийг улсаасаа урвасан хэмээн, Эквадорын Элчин сайдын яамнаас ямар нэгэн байдлаар гарсан тохиолдолд шууд баривчлан, яллахаа мэдэгдсэн.