Гол мэдээ

ТӨРИЙН БАНКНЫ 30 ГАРУЙ ЗАХИРЛЫН ОРОН ТООГ ЦОМХОТГОЖЭЭ

By ganaa

January 14, 2018

 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх төрийн данхар аппаратыг цомхон чадварлаг болгох, үр ашгийг нэмэгдүүлэх талаар дорвитой өөрчлөлт хийхээ мэдэгдэж байсан.

Тэгвэл Засгийн газрын энэ бодлогыг хэрэгжүүлэх үүднээс Төрийн банкны ТУЗ өнгөрсөн баасан гарагт хуралдаж, тус банкны удирдлагын түвшинд өөрчлөлт оруулж, захирлуудын тоог 50 хувиар бууруулах шийдвэр гаргажээ. Өөрөөр хэлбэл тус банкинд газар, хэлтсийн 70 орчим захирал ажиллаж байсныг 40 орчим болгож цөөлжээ.